Монголын Халз Мэтгэлцээний Холбооны удирдах зөвлөлийн гишүүд 2016 оны 11-р сарын 14 нд хуралдаж Тайваньд сурч буй оюутан залуусын дунд өөрсдийн салбар клуб байгуулахаар хэлэлцэн гишүүдийн 100% дэмжлэгтэйгээр байгуулахаар боллоо. Тайвань дахь салбарын удирдагчаар Тайваньд сурч буй Монголын Халз Мэтгэлцээний Холбооны тэргүүн Ү.Алтансүх томилогдож дараа сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Тайвань дахь клуб маань гадаадад сурч буй Монгол оюутан залуусыг зөв цэгцтэй ярих, олон төрлийн мэтгэлцээний урлагт суралцахаас гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэж тухайн орны хэл дээр чөлөөтэй илтгэж, мэтгэлцэж сурах юм. Энэхүү клубийн зорилго нь Тайваньд сурч буй Монгол оюутан залуусын нэг зорилго дор нэг баг хамт болгон ирээдүйн дэлхийн шилдэг илтгэгч лекторуудыг бүтээх зорилготой юм. Цаашид клубд элсэн орох нийт оюутан залуус даа бүгдэд нь цаашдын сурлага урлагт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

